МӨРДЛӨГӨ 6-р хэсэг

Image

Өөр хүний бичиж байсан өгүүллэг болохоор хэцүү байлаа. Энэ удаад богинохон бичсэн шүү. Таалагдана гэж найдаж байна. Та бүхэн сэтгэгдэл их үлдээгээрэй. Дараагийн хэсэг 20-30 сэтгэгдэлийн дараа орно. ** энэ тэмдэгтэн доор бодлуудыг орууллаа.

 Сууён: Минхо энэ Сивон мөн үү ?

Минхо:*Арай Сивон үхээгүй юм биш байгаа * Зүгээр л адилхан хүн байна аа.

Сууён: Тэр мөн байсаан. Би энийг мэдэж байна. Гэхдээ яагаад жэссикатай хамт явж байдаг билээ?

Минхо: би чамд зүгээр л адилхан хүн байна гэж хэлсэн шадээ.

……………………………………………………………………………..

ImageImage

Жэссика: чи сайн жүжиглэх юмаа

Сивон: Тийм байна гэж үү? Гэхдээ тэр 2 сэжиг аваагүй байгаа ?

Жэссика: Мэдэхгүй ээ.  Үгүй л байх гэж найдахаас. Явж эгчтэй уулзья.

CL: Та 2 сайн байлаа шүү одоо явж амар.

……………………………………………………………………….

CLийн гэрт:

Гэрийн үйлчлэгч: Чой Сивон таньтай уулзахаар зочин ирлээ.

Сивон: Аан хэн юм бэ?

Гэрийн үйлчлэгч: мэдэхгүй ээ гуйгаад байхаар нь оруулчихсан шүү. Одоо зочны өрөөнд танийг хүлээж байгаа.

Сивоныг зочны өрөөнд ороход Сууён хүлээж байлаа.

Сууён:Амьд байсан юм бол хэлэхгүй яасан юм. Муухай гэдэг нь өөдгүй амьтан. Би чамд  ямар их санаа зовсон гээч. Чой Сивон би чамд хайртай

Сивон: Надаас холдооч өөрөө хэн болоод наад үгээ надад хэлээд байгаа юм. Би Сикатай сүй тависан ганцхан түүнд л хайртай.

Сууён: чи намайг танихгүй байгаамуу юу болсон юм бэ?

Сивон: Яах гэж танихгүй хүмүүсийг оруулсын бэ? Яг одоо энэ эмэгтэйг эндээс гарга.

Сууён: Одоо та 2 ийм болсон уу? Одооноос чамайг хайрлаж хайж чамаас болж шаналахгүй болохоор санаа зоволтгүй би явлаа.

Гэрийн үйлчлэгч: Хатагтай та гарна уу ?

 

………………………………………………………………………………………..

Минхогийн авга ахын гэрт:

Минхогийн авга ах :Чи Сивоныг устгасан гэсэн биз дээ. Яагаад амьд байгаа юм?

Минхо: Би түүнийг ууг нь устгасан л юмдаа . Задлангийн дүгнэлтээр ч үхсэн гэж гарсан яагаад ийм байгааг нь мэдэхгүй байна.

Минхогийн авга ах: Хурдан наад хэргийнхээ учрийг ол.

Минхо: За авга ахаа.

……………………………………………………………………………

Жэссика: Бас л архи ууж байна уу? Ингэж их ууж болохгүй шд. Өдөр болгон уугаа л .

Сивон: Надад их хэцүү байна. Гэхдээ чи дэргэд байгаа болохоор зүгээр ээ.

Жэссика: Явж унт чи их согтсон байна гэтэл уруул дээр нь үнсчихэв.

Сивон: чи надад таалагддаг

Жэссика: Битгий тийм юм ярь би Минхоод хайртай. Одоо хайр дурлал гэх цаг биш. Энэ бол чимээгүй дайн. Бидний эсрэг маш олон хүчтэй хүмүүс байгаа.

……………………………………………………………………………

Минхо:*яагаад Сивон үхээгүй байдаг билээ. Би түүнийг алсан. Одоо миний дайсан нэгээр нэмэгдлээ.*

Хонх дуугарав. Сууён орж ирлээ.

Сууён: Би сая Сивонтой уулзаад ирлээ. Тэр намайг танихгүй байна лээ. Жэссика түүнийг яачихсан юм бол. Би жэссикаг найзаа гэж бодсон юм сан гэтэл дайсан байж.

………………………………………………………………………………………………..

Маргааш нь цагдаагийн газарт

Хэлтсийн дарга: хүн амьны хэрэг гарсан байна. Минхо Жэссика 2 яваад ир. Сууён жиёон 2 эндэх ажлаа цохицуул.

За даргаа.

…………………………………………………………………………………………………

Image

Минхо: Чи сивонтой юу хийж байгаа юм.

Жэссика:Тэр чамд хамаагүй.

Минхо: Анхнаасаа та 2 ийм харилцаатай байсиймуу?

Жэссика: Юм шалгаахаа болиод зүгээр л ажилдаа анхаарлаа хандуул.

………………………………………………………………………………………………….

Жиён: Сууён эгчээ Минхо ах та 2 ямар холбоотой юм. Хүмүүс та 2ийг ах дүү 2 гэлцэх юм. Надаа бол Минхо ахад та таалагддаг юм шиг л санагдсан.

Сууён: бид 2 ах дүү 2 бишээ. Гэхдээ тэр надад сайн биш зүгээр л найзууд.

Жиён: эгчээ наад гартаа барьчихсан юм чинь юу юм бэ?

Сууён : юу ч бишээ.  Чиний оролцох хэрэг биш ээ гээд яваад өгөв.

Жиён: Энд одоо юу л болоод байна даа. Нэг л эвгүй хөндий хүйтэн уур амьсгалтай юм.

 ……………………………………………………………………………………

CL:  Шөнөжингөө зураг авалттай ядарлаа шүү. Жэсс ажилдаа явчихсан юм уу?

Сивон:  Тийм ээ.

CL: Жэсс их зовлон үзсэн. Чи түүнийг зовоож болохгүй шүү.

Сивон: Би түүний талаар илүү ихийг мэдмээр байна.

CL: Түүний эцэг эх нь манай аав ээжийн төсөлд хамтран ажиллаж байсан юм. Тэрнийг төрөх гээд эмнэлэг явж байхад машин нь осолдож ээж нь газар дээрээ нас барж аав нь хүнд өвчтэй үлдсэн. Азаар Жэсс амьд үлдсэн юм. Аав нь түүнийг төрснөөс хойш 3 жилийн дараа өөд болсон.

Сивон: Гэхдээ Жэссика хэзээ ч зовлон үзсэн юм шиг харагддаггүй.

CL: Тэр энэ бүхнийг өөрөөсөө хүртэл  нууж амьдардаг. Анх энийг мэдээд их зочидсон. Үүнээс болоод биднээс хэдэн жил тусдаа амьдарсан. Тэр үед Минхогийн авга ахын Компанид ажиллаж байсан юм.

………………………………………………………………………………………………………

Цагдаагийн газарт

Сууён: Жэссика би чамайг найзаа гэж бодож байсан юм гэхдээ чи адгийн амьтан байж.

Жэссика: Чиний намайг юу гэж бодох надад огтхон ч хамаагүй юу гэж бодно дураараа л бол гээд явах гэтэл минхо гарч ирээд Жэссика чамтай уулзаж болох уу? Гээд дагуулаад явав.

Сууён өрөө рүүгээ ихэд бачимдсан бололтой явж байхдаа CL-ийн дүүгийн өдрийн тэмдэглэлийг унагаачихав. Араас нь Жиён түүнийг дуудсан боловч сонсолгүй яваад өгөв. 

hh

……………………………………………………………………………

За энэ хэсэг ингээд дууслаа.

8 comments on “МӨРДЛӨГӨ 6-р хэсэг

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s