2ne1-CL ДЭЛГЭРЭНГҮЙ Танилцуулга *хүсэлтээр*

https://i0.wp.com/24.media.tumblr.com/tumblr_mat3zhv3p11r35htno1_500.jpg

 

Уншигчийнхаа хүсэлтээр 2нэ1 тэр тусмаа сиэл-н тухай дэлгэрэнгүй танилцуулгыг хийж байна.

ернө бол хайх юм бол хамтлагийн дэлгэрэнгүй танилцуулга хаа  сайгүй байгаа учраас би хамтлагийн тухай танилцуулга бараг хийгээгүй шүү.

2009 Он КПОП-д 2ne1 дэбютээ хийсэн түүх

2008 оны сүүлээр 2нэ1 хамтлаг гарна гэж шуугиан гарсан бөгөөд тэднийг BIG BANG -н эмэгтэй хувилбар буюу   SISTA гэж нэрлэнэ гэсэн шуугиан газар авчээ. тухайн үед BIG BANG WONDER GIRLS TVXQ гэх мэт хамтлагууд бол кПОП-н хамгийн нөлөө бүхий хүчирхэг хамтлагууд байсан бөгөөд тэдний нэг болох бигбэн хамтлагийн эмэгтэй хувилбар гарна гэсэн нь бүх хүний анхаарлыг татаж байлаа.

ингээд 2009 оны 1 сард YG-с 3 гишүүнтэй охидын хамтлаг дэбютээ хийнэ гэж зарласан бөгөөд сиэл минжи пак бом гэсэн бүрэлдэхүүнтэй байсан аж. харин сарын дараа сандара-г нэмж авсныг мэдэгджээ.

тэдний продюссерээр тэдди ажиллаж хамтлагийн нэрийг 21 гэж нэрлэсэн байсан ч дараа 2NE1/21р зууны шинэ хувьсал/ болсон юм.

Тэд дэбютээсээ өмнө алдартай болсон

охид 5 сард дэбют дуутайгаа тайзан дээр нь гарна гэж мэдээллэсэн байсан ч 2009 Оны 3 сарын 27ны өдөр BIG BANG-тай хамтран LG-н сурталчилгааны LOLLIPOP дууг дуулсан нь тэднийг дэбютээс өмнө алдартай болгосон юм. энэ дуу парез хилтоны блогт хүртэл тавигдаж гарч ирсэн даруйдаа онлайн бүх чартыг тэргүүлж чадсан юм.

охид 2009 оны 5 сарын 6нд FIRE дуугаа гаргасан нь ганцхан өдрийн дотор 1сая гаруй хүн үзэж дараагийн өдрөө 2 саяд хүрсэн нь дэбютээ хийж буй хамтлагийн хувьд том амжилт байжээ.

тэд 2009 оны 5 сарын 17ны өдөр ГАЛ дуугаараа inkigayo-д үзүүлбэр хийж энэ мөн л париз хелтоны блогт тавигдаж байжээ. *париз хелтоны блог бол алдартай яваа хамтлаг дуучдыг гутааж тэдний нэр хүндийг унагаадаг доромжилдог блог гэж ойлгож болно.*

охид үүгээр ч зогсохгүй 5 сарын хамгийн их хайгдсан од мөн 5 сарын шилдэг дуу зэрэг олон шагналыг 5сард авж чаджээ.

ХАМТЛАГИЙН АХЛАГЧ СИЭЛ ТҮҮНИЙ АМЬДРАЛ АХУЙ

тайзны нэр: CL

Жинхэнэ нэр: LEE CHAE RIN (이채린)

англи нэр- Faith lee

Хамтлаг- 2ne1

Хамтлаг дахь үүрэг: ахлагч гоцлол реппер бүжигчин дуучин /стиллист/

фэнклубын нэр: CLovers/ CLassifeid

соло дуу: THE BADDEST FEMALE

Дэбютээс өмнө

1991 оны 2 дугаар сарын 26ны өдөр Физикийн ухааны доктор профэссор И жинки-гийн гэрт айлын том охиноор мэндэлжээ. Түүний гэрийнхэн удмаараа Шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулсан хүмүүс юм. Тэрээр төрснийхөө дараахан гадаад улс оронд амьдарч англи хэлээр төгс ярьж сурсан боловч Солонгос хэлээрээ ярьж  чаддаггүи байсан. Бяцхан сиэл эх орондоо ирж төрөлх хэлээ сурсан аж.

.   Анх YG Энтэртаймэнтийн урд Yang захирлыг хүлээж байгаад ЗААВАЛ СОНСООРОЙ гээд өөрийн дуулсан Бёонсигийн дуугаа Сидигээр өгчөөд явсан гэдэг. Ингээд Yang захирал СИЭЛийн дуу хоолойг сонсоод Олж уулзаж Трайний болох санал тавьжээ. Соло дуучнаар 2  жил бэлтгэгдэж эцэст нь Түүнд эмэгтэй BIG BANG-д орох саналыг тавьж тэрээр 2ne1 хамтлагт орсон гэдэг.

Дэбют, дэбютийн дараах амьдрал

2нэ1 Хамтлаг 4 жил бэлтгэгдэжээ.  Анхны Дэбьют нь FIre  дуу байгаагүй юм. Big Bang-тэй хамтарч Lollipop дууг дуулсан нь тэднийг дэбүт хийхээс өмнө алдартай болгожээ. Энэ дуу нь гарсан даруйдаа чартуудад 1т бичигдэж гайхалтай амжилтыг авчиржээ.   Харин СИЭЛийн хувьд BIG BANG Хамтлагийн Интро МИНИ цомогт 16 настайдаа  GD-тэй хамт дуу хоолойгоо оруулсан ажээ.

“Мөн анх 16настайдаа тайзан дээр гарсан”

Сиэл өмнө  нь JYP ЭНТ-д бэлтгэгдэж байсан ба JYP СИЭЛийг явуулсандаа одоо болтол маш их харамсдаг ажээ.

JYP-д байхдаа  So hee тэй нэг өрөөнд байсан ба Sohee jo kwon Junsu MIN  нартай дотно найзууд болж  одоог хүртэл найз хэвээрээ байгаа аж.

Дэбүтийн дараа Хамтлагийн гишүүд маш их нэр хүндтэй болж маш их фэнтэй болсон. Гэхдээ CL-ийн маань хувьд Анх гарч ирээд л одоогийнх шигээ  гайхалтай нэр хүндтэй болж чадаагүй юм. CL-ийг цариа муутай гэж олон хүн эсэргүүцдэг байсан ч тэрээр сэтгэлийн тэнхээтэй байж энэ амжилтандаа хүрсэн юм.

yg сиэлийг мэс засалд ор гэсэн боловч тэр үл зөвшөөрч энэ л гайхалтай цариагаараа фэнүүд бидэндээ танигдсан  билээ.

Анх дэбүт хийгээд л тэрээр гайхалтай рэппэр гэдгээ харуулж WOnder girls  хамтлагийн Yubin-тэй эн тэнцэхүйц чадварлаг гэгдэж байжээ.

CL маань шилдэг рэппэрээ батлаад зогсохгүй 2011 оны Шилдэг бүжигчин санал асуулгад мөн л YUBIN-ий дээр гарч 1т орсон юм.Энэхүү санал асуулга нь 27 мэргэжлийн бүжиг дэгчлээчдийн дунд болсон!!

CL маань 2011 оноос хойш хүчээ авч одоогоор KPOP-н хамгийн алдартай уран бүтээлчдийн тоонд ордог. Мөн Биг Бэн хамтлагийн ахлагч ЖИДИ болон Тэяан Блок Б хамтлагийн ахлагч ЗИКО нартай нэр холбогддог.

U-KISS  хамтлагийн гишүүн AJ, VIXX хамтлагийн Гоцлол бүжигчин гоцлол рэппэр Ravi, хааны 2 зүрх киноны жүжигчин  Jo jung suk, F4 киноны гол дүрийн жүжигчин Hyung joong  буюу бидний сайн мэдэх Jihu, Teen top  хамтлагийн дуучин Rikky L.joe, DARA-гийн дүү Thunder Гэх мэт маш олон алдартай фэнтэй.

ТЭРЭЭР маш олон алдартай найзтай. Жишээ нь will i’m Загвар зохион бүтээгч Jeremy scott SNoop dog yulia нар юм.Вил ая эмтэй хамт клуб орж дэлгүүр хэсэж байсныг нь та нар санаж байгаа байх.

Харин Жэрэми Скот бол дэлхийд маш их алдартай. Тэрээр Рианна Лэди ГАГА  ашэр зэрэг олон одуудтай хамтарч ажилладаг. Жэрэми скотт СИЭЛийн 22насны төрсөн өдрөөр Твиттэр дээрээ МИНИЙ ХАМГИЙН САЙН НАЙЗ СИЭЛ ЧАМДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ гэж байсан ба түүнээс хамгийн шилдэг модел чинь хэн бэ гэхэд мөн л СИЭЛийг сонгосон байдаг.

ГЭР БҮЛ:

Түүний гэр бүл аав ээж дүүгийн хамт 4үүлээ . Аав нь доктор профессор хүн бөгөөд 2 охиндоо зориулж  зурагт ном гаргаж байсан . Мөн CANT NOBODY дуун дээр гардаг роботуудыг бүтээсэн байна. тэрхүү робот одоогоор тэдди-гийн өрөөнд байдаг. Сиэл маань Солонгосын баян эцэг эхтэй аядолд ордог ба өвөө нь ч бас  физикхааны  доктор профэссор хүн бсан.

түүний бяцхан охин дүүг Harin гэдэг ба хятад англи солонгос япон хэлээр чөлөөтэй ярьдаг.

ээж нь ч бас  франц япон солонгос англиар чөлөөтэй ярьдаг /ээжийнх нь нэр тодорхойгүй/

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ГАЙХАЛТАЙ ҮГ:

Хүн хөгжөөнө гэдэг бол гайхалтай урлаг.

Загвар хөгжим 2 байхгүй бол би байхгүй

Blackjack-ууд бол хамгийн сайн найзууд хамгийн сайхан эгч/ах дүүс хамгийн шилдэг гэр бүл.

Хүмүүсийн буруу ойлголт

ихэнх хүмүүсийн дунд СИЭЛ-г урлагийн хүн болохын тулд гэр бүлтэйгээ холбоо тасарсан гэсэн яриа байсан. ийм яриа ч нэг хэсэг хүчээ авсан. гэвч үНЭН хэрэгтээ сиэл-н аав бол урлагийг дэмждэг хүн байсан. СИЭЛ-ийг урлагийн хүн болоход түүний аав хамгийн их нөлөө үзүүлжээ. түүний аав QUEEN хамтлагийн фэн байсан бөгөөд сиэл ч бас аавтайгаа адил QUEEN хамтлагийг сонсдог байжээ. түүнийг эцэг эх нь багаас нь Бүжгийн бүх төрлөөр хичээллүүлсэн ба тэрээр жазз баллет-р хүртэл хичээллэж байжээ. ингээд түүни урлагийн хүн болох алхамыг эцэг эх нь тавьж дэмжиж өгсөн юм шүү.

ХАМТЛАГИЙН АХЛАГЧ БОЛСОН ТҮҮХ

Зарим блог-ууд дээр ЖИДИ СИЭЛ-ийг хамтлагийн ахлагч болгосон гэсэн мэдээлэл байдаг гэвч энэ бол худлаа.

Асуулт- таныг яагаад хамтлагийн ахлагч болгосон бэ?

сиэл– аан…яагаад гэвэл бом эгч бас дара эгч 2 жацуу тэд минжи бид 2оос олон насаар эгч харин минжи-гийн хувьд биднээс хамаагүй жоохон тэгээд яг дундаж нь би байсан л даа тийм учраас намайг ахлагч болгосон.

ТҮүний CL гэдэг нэрний утга

СL гэдэг үг бол солонгос гаралтай үг биш. Үүнийг маш олон янзаар тайлбарладаг.

  1. 1.   CL- Crazy Lady /галзуу хадагтай тайзан дээр тайзыг эзэгнэдэг./
  2. 2.   CL – Францаар “ТЭНГЭР МЭТ” гэсэн утгатай үг. Монголчууд мэднэ шүү дээ. Тэнгэр бол сайн сайханы дээд цэг
  3. 3.   CL- LEE Chaerin- түүний овгийн эхний үсэг болон нэрний эхний үсгийн товчлол.

Тэр өөрийнхөө амьдралын тухай

Би 12 настайдаа японд үлдэж бага сургуульд нь орсон. Японы цукуба бага сургуульд. Аав маань цукуба их сургуульд профессороор ажиллахаар болсон юм л даа.

Миний аав маш завгүй байдаг. Би өдөр бүр хэдхэн хором л түүнтэй ярилцдаг байсан. Миний ээж аав 2 үнэхээр сайн хүмүүс. Миний дүү болон ээж бид 3 маш сайн найзууд. Би багаасаа л үргэлж гадаадад боловсрол эзэмшсэн учраас солонгосын боловсролын талаар мэддэггүй байсан. Солонгос хэлээ ч бас. Ээж аав маань надад хөгжмийн боловсролыг багаас маань өгсөн учраас би солонгост ирээд YGE-д ормоор санагдсан. Гэвч энэ энтэртайментед орохын тулд солонгос боловсрол дээд зэргийн байх хэрэгтэй байсан учраас солонгосын талаар суралцаж эхэлсэн. Би дэбүтийнхээ өмнө дунд ахлах их сургуульд 6 сарын турш шалгалт өгсөн. Миний эцэг эх солонгост ирээд гэртээ солонгосоор ярьдаг байсан учраас надад солонгос хэл сурах маш амархан байсан.

Би бага сургуулиа японд дунд сургуулиа америкт ахлах сургуулиа франц-д төгссөн. Үүний дараа их сургуулиа америкт төгссөн

Бид франц-д амьдарч эхлэх үед би маш олон төлөвлөгөө гаргаж өөртөө зорилго тавьдаг байсан. Би франц-д маш удаан байсан.

Би ПАРИС-д сургуульд явж эхлэхэд надд маш их таалагдсан миний сурдаг сургууль маш том бас олон хүүхэдтэй. Хүүхдүүд нь зарим нь ази хүүхдүүд. Тэд үндэснийхээ хэлээр биш англи хэлээр ярьдаг учраас надад маш амар байсан. Би үнэхээр их аз жаргалтай байсан учраас тэндээс ахин нүүхэд надд хэцүү байсан.

Би үргэлж л бүжгээр хичээллэдэг. Би дуулангаа бүжиглэх маш их дуртай байсан. Би багаасаа л тэдди ахад маш сайн ханддаг хүүхэд байсан учраас тэдди ах болон Alica keys-н дууг дуулдаг байсн. шинэ жилийн үеэр яан захирал намайг хятад хоолонд урьсан. Би яагаад намайг хоолонд урьсаныг нь мэдэхгүй ч түүнийг намайг хоолонд урьж хамтдаа хооллосонд үнэхээр их баярлаж байгаа.

за нэг иймэрхүү танилцуулга бэлтгэлээ таалагдсан биздээ 😉

мөн та бүхэн сиэл-н тухай мэдээ мэдээллийг хүргэдэг монгол блогруу зочилхыг хүсвэл ЭНД дараарай. CL-н тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэх болно.

мөн миний сэтгэлээ гарган орчуулсан танилцуулгыг копи паст хийхгүй байхыг хүсье.

19 comments on “2ne1-CL ДЭЛГЭРЭНГҮЙ Танилцуулга *хүсэлтээр*

  1. etseg eh ni bagaas ni ene zamiig dardan bhaar uneheer shan zasch ugchee chaerin maani ch setgeleesee hicheesen uchraas ene undurlugt hurjee bi baharhaj bna hhe

    • би юбин-д аймар дуртай л гэхдэ ийм дэлгэрэнгүй хийж чадахгүй л бхаа да. гэхдээ оролдоод үзеээ 😛

  2. yunii chn bom!! CL uneheer hatuu ahlagch bolohoor bidniig iim bolgoj jadsan gj bom magtdiishde!! meddeggui yumu!!! ugaasaa cl ooroo yrijaga zde! nasnii dundjaar gtsn bgzde!

    • бум дара 2 30тай штээ
      сиэл 22той
      минжи … угаасаа дундаж нь сиэл бхгүюү

  3. сл үнэхээр лаг юм аа хагалгаанд ороогүй нь зөв болсон алсын хараатай ухаантай юм аа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s