A Pink хамтлагийн дэлгэрэнгүй танилцуулга

За сүүлийн үед нилээн нэр хүндтэй болоод байгаа А Пинк хамтлагийн танилцуулгыг хүргэхээр бэлтгэлээ.Тэгээд өмнө нь Сэкрэтийг оруулсан харин А Пинк танилцуулга оруулж буй 2дох хамтлаг болж байна.ТАНИЛЦУУЛГА гэсэн буланд хамтлагуудын танилцуулгыг эхнээс нь оруулан хийх болно.

1-Гол Агуулга:

A Pink ( Солонгосоор: 에이핑크) бол 7 гишүүнээс бүрдэх A Cube Entertainment -аас 2011 онд гаргаж ирсэн Өмнөд Солонгосын хамтлаг юм.Гишүүд нь:Park Chorong, Yoon Bomi, Jung Eunji, Son Naeun, Hong Yookyung, Kim Namjoo болон Oh Hayoung.

Tус хамтлаг нийтдээ 2 мини албум гаргасан.Иэд анх 2011 оны 4 сарын 21нд M! Countdown Seven Springs of A Pink дуугаараа дэбүтээ хийж байсан. Түүнчлэн 2011 Mnet Asian Music Awards-аас “Шилдэг эмэгтэй хамтлаг” шагналыг хүртсэн.

2-Дэбүтээс өмнө:

Хамтлагийн хамгийн анхны трайнее Son Naeun байсан ба тэрээр  Beast-ийн “Beautiful” болон “Soom” дууны клипэнд тоглосон.Удаах гишүүн нь хамтлагийн ахлагч Park Chorong ба Beast-ийн япон синглэ “Shock”-ийн төгсгөлд гардаг эмэгтэй юм.Удалгүй Cube Entertainment 3 дах гишүүн болох Oh Hayoung-ийн Твиттер хуудсыг нээсэн байна. Jung Eunji Cube-гийн Твиттер дээр өөрийнхөө “I Love You I Do” дууг дуулж буй бичлэгээ тавьснаар хамтлагийн 4 дэх гишүүн болон орсон. Hong Yookyung бас ялгаагүй өөрийнхөө төгөлдөр хуур дарж буй бичлэгээ тавьж байсан. Эцэст нь Yoon Bomi болон Kim Namjoo нар хамтлагийн сүүлийн гишүүдээр сонгогдсон байна.

A Pink News гэх тэдний нэвтрүүлэг нь Солонгосын кабелийн суваг болох  TrendE-гээр цацагдаж байсан. Анхны анги нь 2011 оны 3 сарын 11нд гарсан. Тус ангийн зочид G.NA, Mario, MBLAQ  Seung Ho болон  G.O, Beast, 4Minute, 2AM-ийн Jinwoon, Secret-ийн Sunhwa болон Hyosung нар байсан.

3-Дэбүт

4 сарын 13нд Seven Springs of A Pink гарсан. Байдал нь хаврын байдлыг дүрсэлсэн байжээ.Дараагаар нь “I Don’t Know”, -ыг 4 сарын 19нд гаргасан. Албуманд нь “It Girl” болон “Wishlist” нар багтаж байсан. “I Don’t Know” дууны клипэнд Beast хамтлагийн Gikwang тоглодог.

A Pink M! Countdown дээр дэбүтээ 4 сарын 21нд хийж,улмаар өөрсдийнхөө албан ёсны фан уулзалтыг зохион байгуулан,тэд албан ёсны фан клубын нэрээ  ‘Pink Panda’ гэж сонгожээ.

Дараагаар СБС телевизийн  “Захирлыг хамгаалаарай” киноны дууг дуулан клипэндээ JYJ Jaejoong,Choi Kang Hee нарыг тоглуулсан байна.

2011 оны 11 сараас эхлэн тэд INFINITE хамтлагтай хамтран телевизийн шинэ шоу болох “Birth of a family” -д оролцож эхэлсэн. Тэд шоуны явцдаа хаягдсан амьтдыг 8 долоо хоногийн турш асарч байжээ.Эхний анги 11 сарын 12ноос цацагдаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл гарч байгаа.

A Pink 2011 оны 11 сарын 22нд 2 дах мини албум болох “Snow Pink”-ээ гаргасан.Тус албум нь дотроо 5 дуутай бөгөөд гол дуу нь “MY MY” юм. “My My” дууны MV нь 2011 оны 11 сарын 21нд гарсан.

“My My” дууныха явцад тэд одуудын “ONE-DAY” гэх цайны кафег нээсэн байна. Фанууд нь ирж тэдэнд хоол бэлдэлцэх,цай зөөхөд нь тусалдаг байна.

2011 оны 12 сарын 26нд BEAST-тэй хамтран Skinny Baby гэх дуугаараа сургуулийн дүрэмт хувцасны брандыг сурталчилсан. Дууг нь Kim Taewan болон Yoon Sangjo нар хамтран бичилцжээ.

2012 онд A Pink анхны ялалтаа M! Countdown-д “My My” дуугаараа авчээ.

4-Гишүүдийн танилцуулга

Жинхэнэ нэр:Park Cho Rong (박초롱)

Төрсөн өдөр:1991 оны 3 сарын 3

Цусны бүлэг:О

Өндөр:163 см

Үүрэг:Ахлагч,дуучин,раппер

Жинхэнэ нэр:Yoon Bo Mi “윤보미

Төрсөн өдөр:1993 оны 8 сарын 13

Цусны бүлэг:О

Өндөр:162 см

Үүрэг: Гол бүжигчин,2дох гол хоолой

Жинхэнэ нэр:Jeong Eun Ji “정은지

Төрсөн өдөр:1993 оны 8 сарын 18

Цусны бүлэг:В

Өндөр:163 см

Үүрэг:Гол хоолой

Жинхэнэ нэр:Son Na Eun “손나은

Төрсөн өдөр: 1994 оны 2 сарын 10

Цусны бүлэг:О

Өндөр:168 см

Үүрэг:Дуучин,2дох гол бүжигчин,хамтлагийн нүүр царай

Жинхэнэ нэр:Hong Yoo Kyung “홍유경”

Төрсөн өдөр: 1994 оны 9 сарын 22

Цусны бүлэг: АВ

Өндөр:167 см

Үүрэг:Гол раппер,дуучин

Жинхэнэ нэр:Kim Nam Joo “김남주

Төрсөн өдөр:1995 оны 4 сарын 15

Цусны бүлэг:В

Өндөр:165 см

Үүрэг: 2 дох гол хоолой,2дох гол раппер

Жинхэнэ нэр:Oh Ha Young “오하영

Төрсөн өдөр:1996 оны 7 сарын 19

Цусны бүлэг:О

Өндөр:169 см

Үүрэг:Дуучин,раппер,макнае

5-Хөгжмийн ертөнц

Жил Дуу Album
Солонгос Америк
Gaon

BillboardK-pop Hot 100

2011
“I Don’t Know” 14 Seven Springs of A Pink
“It Girl” 47
“Let Us Just Love” 41 Protect the Boss OST
“My My” 16 16 Snow Pink

Телевизийн нэвтрүүлгүүд:

Жил Дуу Суваг Гишүүд Тэмдэглэл
2011 A Pink News TrendE A Pink
2011–2012 Birth of a Family KBS A Pink  Infinite-тэй хамт
A Pink News Season 2 TrendE A Pink

Гаргасан дуунууд:

Жил Дууны нэр Хэмжээ
2011 “I Don’t Know” 3:53
“Wishlist” 3:35
“It Girl” 3:29
“My My” 4:12
“Skinny Baby” Beast-тэй хамт) 3:30

Шагнал болон номинациуд

Жил Шагнал Төрөл Үр дүн
2011 13th Mnet Asian Music Awards Шинэ эмэгтэй хамтлаг Ялсан
19-р солонгосын соёлын шагнал Одуудын рүүки шагнал Ялсан
MTV Best Of the Best Хамгийн гайхалтай дэбүт Нэр дэвшсэн
Bugs Music Awards Шилдэг рүүкие Нэр дэвшсэн
26th Golden Disk Awards Шилдэг шинэ хамтлаг Ялсан
2012 7th Asia Model Festival Awards Шинэ од Ялсан
21th Seoul Music Awards Шилдэг шинэ хамтлаг Ялсан

6-Хамтлагийн зургуудаас

За таалагдсан байх.Өнөөдөртөө багтаагаад Nine Muses-ийн танилцуулгыг оруулна.Тэгээд сүүлийн үед гарч ирсэн шинэ хамтлагуудынхаа мэдээг сайн хийхийн сацуу танилцуулга,зургуудыг (хэд хэдэн парттайгаар) оруулах болно.

13 comments on “A Pink хамтлагийн дэлгэрэнгүй танилцуулга

  1. Ээмр гое хамтлаг тарагийн дараах орох шилдэг хамтлаг ялангуа Chorong Naeun 2 сааак охидууд зөндөө хайртай ❤

  2. harin suulin uyd bi tara aas iluu gj bddg bolson tara g bduul neeh hoorhon huuhdeere jiyeon 93 oniih ghd naeun bomi 2 hajuud ni hamaagui eguduute huuhed shig jiyeon arail ovortoi uul ni mni 1r bias bsin harin ma chorong egch maani 91 oniih ghd jiyeonoos hamaagui zaluu hamgiin hoorhon ni jiyeonoos hamaagui iluu ❤

Сэтгэгдэл бичих